Nokia C1 01 - Ойг хуваах

background image

Ойг хуваах
Энэхүү төхөөрөмжийн дараах функцүүд санах ойг хуваан хэрэглэж болно: мультмедиа зурвас (MMS). Эдгээр

функцүүдийн нэг буюу хэд хэдийг ашиглах тохиолдолд бусад функцүүдэд хэрэглэх санах ойг багасгаж болно. Хэрэв

таны төхөөрөмж санах ой дүүрсэн гэсэн зурвас харуулбал, хувааж хэрэглэдэг санах ойд хадгалаастай мэдээллээсээ

устга.

Төхөөрөмжийн програм хангамжийн шинэчлэлийн тухай
Төхөөрөмжийн програм хангамжийн шинэчлэлийн тусламжтай та төхөөрөмжөө шинэ болон өргөтгөсөн функцтэй

болгож болно. Програм хангамжаа шинэчилснээр мөн төхөөрөмжийнхөө ажиллагааг сайжруулж болно.

Төхөөрөмжийнхөө програм хангамжийг шинэчлэхээс өмнө хувийн өгөгдлөө нөөцөлж хуулбарлах хэрэгтэй.

Сэрэмжлүүлэг:

Та программын шинэ нэмэлтийг суулгаж байх үед, суулгах ажиллагаа дуусч, төхөөрөмжийг дахин асаах хүртэл

төхөөрөмжийг ашиглах буюу яаралтай тусламжийн дуудлага хийх боломжгүй байна. Шинэ нэмэлт суулгахыг хүлээн

зөвшөөрөхөөсөө өмнө мэдээллээ хуулбарлаж нөөцлөх хэрэгтэй.

Шинэчилсний дараа хэрэглэгчийн гарын авлага дээрх зааварчилгаа тохирохоо больж болно.

Нэмэлт хэрэгсэл

Сэрэмжлүүлэг:

Зөвхөн Nokia-гаас энэхүү загварт хэрэглэхийг зөвшөөрсөн зай, цэнэглэгч, дагалдах хэрэгслийг хэрэглэ. Бусад аливаа

төрлийн зай, цэнэглэгч, нэмэлт хэрэгсэл хэрэглэсэн тохиолдолд баталгаа хүчингүй болохоос гадна аюултай байж

болно. Ялангуяа, зөвшөөрөлгүй цэнэглэгч буюу зай хэрэглэвэл гал гаргах, тэсэрч дэлбэрэх, гоожих зэрэг аюул учирч

болно.

Зөвшөөрөгдсөн дагалдах хэрэгсэл байдаг эсэхийг борлуулагчаасаа асууж тодруул. Дагалдах хэрэгслийн цахилгааны

утсыг салгахдаа цахилгааны утаснаас бус харин залгуураас барьж тат.

Зай

Зай ба цэнэглэгчийн тухай мэдээлэл
Таны төхөөрөмж дахин цэнэглэдэг зайтай. Энэ төхөөрөмжид хэрэглэх зориулалттай зай нь BL-5CB юм. Nokia энэ

төхөөрөмжид зориулж зайн өөр загварууд гаргаж болно. Энэхүү төхөөрөмжийг дараах цэнэглэгчээс тог авч байгаа

нөхцөлд хэрэглэх зориулалттай: AC-3 . Цэнэглэгчийн загварын дугаар залгуурын төрлөөс хамааран өөр өөр байж

болно. Залгуурын төрөл дараах хувилбаруудын аль нэг нь байж болно: E, X, AR, U, A, C, K, эсвэл B.

Зайг хэдэн зуун удаа цэнэглэж, цэнэггүй болгож болох боловч аажимдаа ашиглалтаас гарна. Ярианы хугацаа болон

идэвхгүй байх хугацаа ердийнхөөс богино байвал зайг соль. Зөвхөн Nokia-гийн зөвшөөрсөн зайг ашиглаж, энэ

төхөөрөмжид зориулсан Nokia-гийн зөвшөөрсөн цэнэглэгчээр зайгаа цэнэглэ.

Зайг анх удаа ашиглах гэж байгаа буюу зайг удаан хугацаагаар ашиглаагүй бол эхлээд цэнэглэгчийг холбоод, дараа

нь салгаад, дараа нь зайгаа цэнэглэж эхлэхийн тулд дахин холбох хэрэгтэй байж болно. Зай бүрэн цэнэггүй болсон

бол дэлгэцэн дээр цэнэглэж байгаа тэмдэг гарах буюу дуудлага хийх боломжтой болох хүртэл хэдэн минут болно.

Аюулгүй авах. Зайг авахаасаа өмнө төхөөрөмжийг дандаа унтрааж, цэнэглэгчээс нь салгаж бай.

Зөв цэнэглэх. Цэнэглэгчийг хэрэглээгүй үед цахилгааны залгуур болон төхөөрөмжөөс салгаж бай. Бүрэн цэнэглэгдсэн

зайг цэнэглэгчид холбоотой битгий орхи. Учир нь хэт цэнэглэх нь зайны насыг богиносгож болно. Бүрэн цэнэгтэй зайг